Мосегийн хуульд алуурчин гарцаагүй алуулах ёстой байлаа. (Лев 24:17)
Гэвч санамсаргүй хүн алсан нүгэлтэн ийшээ зугтвал амьд гарч чаддаг байжээ.
Энэ нь хоргодох хот юм. (Тоо 35:9-11)
Гэвч хоргодох хотын нүгэлтэн гэрээ санасан ч гэсэн
төрсөн нутаг руугаа буцах боломжгүй байлаа.
Учир нь тэд хоргодох хотоос гарвал өшөө авагчийн гарт алуулж мэднэ.
Тэгвэл хоргодох хотоос чөлөөлөгдөх арга зам байхгүй юм болов уу?
Зөвхөн тэргүүн тахилч нас барсан үед л
тэд хоргодох хотоос чөлөөлөгдөж, төрсөн нутагтаа буцаж чадна. (Тоо 35:25)
Тэргүүн тахилчийн үхэл ба цаазын ялтны эрх чөлөө!
Тэгвэл энэ нууцлаг хууль ямар үнэнг агуулсан юм бол?
Хоргодох хотын хууль нь зүгээр нэг өнгөрсөн түүх биш.
Сүнслэг ертөнцийг харуулсан сүүдэр юм. (Евр 10:1)
Хүн төрөлхтний эх нутаг нь тэнгэрлэг орон. (Евр 11:13)
Дэлхий ч мөн сүнсний хоргодох хот юм.
Хүн төрөлхтөн бол тэнгэрээс цаазын ял авч,
хөөгдөн энэ дэлхийд хоригдож байгаа ялтнууд юм. (Ром 5:12)
Тэгвэл цаазын ялтнуудыг чөлөөлөх тэргүүн тахилчийн үхлийн нууц нь юу юм бол?
Тэргүүн тахилч нь Есүс. (Евр 2:17)
Есүс цаазын ялтнуудыг чөлөөлөхийн тулд үхлээрээ шинэ гэрээний Алгасал баярыг тогтоосон.
“—Май, ид, энэ (Алгасал баярын талх) Миний бие гэлээ. … —Үүнээс (Алгасал баярын дарс) та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:26-28
Тэргүүн Тахилчийн цусаар тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг сахиж байж л
тэнгэрийн эх нутагтаа буцаж чадна.
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан цаазын ялтны хоргодох хот бол дэлхий гэдгийг,
мөн хоргодох хотоос чөлөөлөгдөн тэнгэрийн эх нутагтаа буцах аргыг
Библиэр бидэнд тодорхой зааж мэдүүлсэн юм.
Ан Сан Хун Христийн заасан шинэ гэрээг сахиад
хоргодох хот дэлхийгээс чөлөөлөгдөн
мөнхийн эх нутаг тэнгэрийн орондоо буцахыг хүсэх байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал